Хэвлэх 

2013.04.22

ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

         Монгол улсын Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн  “Үндэсний дөрөв дэхь хөтөлбөр батлах тухай” 122 дугаар тогтоол, Орхон аймгийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны хамтын хэлэлцээрийн 5.4, ИТХ-ын 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Үндсэн чиглэл батлах тухай” 3 дугаар тогтоолын 4.1.4.9 дахь заалтыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ИТХ-ын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1.“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах”  Аймгийн дэд хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, нарийвчилсан төлөвлөгөө батлаж  ажиллах, биелэлтийн явцыг жил бүрийн I сард багтаан Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж байхыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо /н.Энхбат/-д  даалгасугай.

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлэх болон ажиллагсадын хөдөлмөрлөх  эрх, ажлын байрны эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж ажиллах, энэ талаар зохиогдож буй арга хэмжээнд идэвхитэй оролцож, хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлэхийг нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсугай.

ДАРГА                            Б.МЯГМАРСҮРЭН