MHEG

2015.05.15

Тус Мэргэжлийн хяналтын газар нь Аймгийн Засаг даргын 1996 оны 304 тоот захирамжаар Орхон аймагт Мэргэжлийн хяналтын алба нэртэйгээр 1 дарга, 13 салбар,  чиглэлийн хүрээнд 16 улсын байцаагчтай анх байгуулагдаж байсан. МХЕГ-ын даргын 2010 оны 02-р сарын 24-ний өдрийн “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” 70 дугаар тушаалаар бүтэц орон тоонд өөрчлөлт орсноор 4 хэлтэс, захиргаа санхүү, хими-нян судлалын лабораторийн нийт 45 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.