MHEG

2015.03.02

Тус лаборатори 1976 онд Эрдэнэт хотын Ариун Цэвэр Халдвар Судлалын Станцын лаборатори нэртэй байгуулагдсан. 1991 онд Эрүүл Ахуй Халдвар Судлалын Хяналтын Газрын лаборатори, 1997 онд Мэргэжлийн Хяналтын Албаны лаборатори, 1999 оңд Стандартчилал Хэмжилзүйн Төвийн лаборатори, 2002 онд Эрүүл Ахуй Халдвар Судлалын Хяналтын Газрын лаборатори, 2003 онд Аймгийн Нэгдсэн лаборатори, 2005 оны 10 дугаар сараас УМХГ-ын Даргын 139-р тушаалын 2.17 заалтын дагуу МХГ-ын дэргэд үйл ажиллагаа явуулж байна.                                                                                                                                                             

Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 05 сарын 23-ны өдрийн 175 дугаар тогтоолоор тухайн орон нутгийн Стандартчилал хэмжилзүйн төвийн сорилтын лабораторийг Мэргэжлийн Хяналтын Газрын лабораторид шилжүүлсэн.

ХНСЛ нь СХЗГ-ын Итгэмжлэлийн хэлтсээс зохион байгуулдаг шинжилгээний ур чадварыг үнэлэх хөтөлбөр, лаборатори хоорондын харьцуулалтанд жилд 2-4 удаа хамрагдаж, ур чадвараа хөндлөнгөөс үнэлүүлж ирлээ.

ХНСЛ нь хими, хор судлал, нян судлалын лабораториудаас бүрдэн, МХЕГ –н Даргын 2013 оны 4 сарын 12-ны 85 тоот тушаалын дагуу лабораторийн эрхлэгч, шинжээч-4, ариутгагч-1, жижүүр-1 гэсэн бүтэц, орон тоогоор ажиллаж байна

Сүүлийн гурван жилийн шинжилгээний тоон үзүүлэлтээр ХНСЛ жилд дундажаар 1720 гаруй дээжинд 3966 гаруй үзүүлэлтээр сорилт шинжилгээг хийж байна.