MHEG

            2015.03.02

Монгол улсын үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болсон хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хүнсний аюулгүй байдлыг хангах төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд лабораторийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна.                          

Мэргэжлийн хяналт шалгалтын үр дүнг, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг лабораторийн шинжилгээний дүнгүйгээр баталгаажуулах боломжгүй юм.

         Лаборатори нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд тавих төрийн хяналт шалгалтын ажлын үр дүнг бие даасан хараат бус магадлан шинжилгээний дүнгээр баталгаажуулах үүрэг бүхий төсвийн хөрөнгөөр санхүүждэг хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдана.

          Хими, нян судлалын лаборатори нь хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд тавих төрийн хяналт шалгалтын ажлын үр дүнг бие даасан, хараат бус магадлан шинжилгээний дүнгээр баталгаажуулах үүрэг бүхий өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд явагддаг.

         Орчин үеийн шинжилгээний арга, аргачлалд тулгуурлан хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөргөөр нөлөөлөх хими, физик, биологийн хүчин зүйлсийг бүх төрлийн хүнс, гоо сайхан, ахуйн химийн болон ариун цэврийн бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэлд тодорхойлж, эрүүл ахуйн болон чанар, аюулгүй байдлын баталгааг бүрэн гаргахад тус лабораторийн зорилго оршино.                                                                                                                                                            

           ХНСЛ нь дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулж, чанар аюулгүй байдлын баталгааг гаргана. Үүнд:

           - Хүнсний аюулгүйн үзүүлэлт буюу хүнсэн дэх нян, мөөгөнцөр, тэдгээрийн хор, физик, химийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэх;

           - Орчны аюулгүйн үзүүлэлт буюу хөрс, ус, агаарын хими, биологийн бохирдлыг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг шинжлэн тодорхойлох;

           - Ахуйн хими, гоо сайхан, ариун цэврийн бүтээгдэхүүний эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа эсэхийг тодорхойлох зэрэг болно.


Мэдээллийн нэр Мэдээлэл

1

Зорилго

Çорилт

Чиг үүрэг

Бүтэц

Удирдлага

Нэгжийн бүрэлдэхүүн, өрөө, утасны дугаар

Бүх төрлийн хүнс, гоо сайхан, ахуйн химийн бүтээгдэхүүн, унд ахуйн ба бохир ус, хөрс, агаар, эмнэлэгийн дотоод халдварын тандалтын материалдсорилтыг хийж, үнэн зөв магадлалтай сорилтын дүнгээр үйлчлүүлэгчдийг хангахад чиглэгдэнэ.

      

Сорилтын ажлын арга аргачлалуудыг улам боловсронгуй болгох, хэмжилтийн мэдрэмжийг дээшлүүлэх замаар сорилтын үр дүнгийн үнэмшлийг сайжруулàõ.

  

Лабораторийн чиг үүрэг нь хууль тогтоомжийг сахиулах зорилгоор хийгдэх эрүүл ахуй, халдвар судлалын аюулгүй байдал, эм биобэлдмэлийн чанарын хяналтыг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах..

   

Хяналтын лàáîðàòîðè нь химийн, хорсудлалын, нянсудлалын лàáîðàòîðèудаас бүрдэнэ.

“Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага ханган сорилтын 6 төрлөөр бүтээгдэхүүнд 250 гаруй үзүүлэлт тодорхойлохоор 2015оны 2 сард 3 жилийн хугацаагаар СХЗГ-аас итгэмжлэгдсэн.

Ëàáîðàòîðèéí ýðõëýã÷ 95349155

Ëàáîðàòîðèéí ýðõëýã÷

  • Íÿí ñóäëàëûí øèíæýý÷
  • Õèìèéí øèíæýý÷
  • Íÿí ñóäëàëûí øèíæýý÷
  • Õèìèéí øèíæýý÷

Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ДГТ-III                                 

МХГ-ын хяналтын итгэмжлэгдсэн лаборатори   70357914

2.

Төрийн үйлчилгээ

Үе шат бүрдүүлэх

материал

Шийдвэрлэх хугацаа

Хүсэлт гаргах алба, өрөөний дугаар

Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй уялдан лаборатори нь улсын байцаагчийн хяналт шалгалтын ажлын үнэн магадлалыг тогтоох, баталгаажуулах, үүргийг хүлээн ажилладаг.

Иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтээр сорилт гүйцэтгэнэ.

Дээж шинжлүүлэх тухай хүсэлтээ тухайн чиглэлийн улсын байцаагчид уламжлан протокол бүрдүүлэн шинжлэгдэхүүнийг лабораторид зохих шаардлагын дагуу хүргүүлнэ.

Шинжлэгдэхүүний төрөл зүйлээс шалтгаалан сорилтын дүнг ажлын 2-8 хоногт гаргаж өгнө.

Орхон МХГ-ын хяналтын итгэмжлэгдсэн лаборатори

Баян-Өндөр сум   Уурхайчин баг ДГТ-III  Утас 70357914

3.

Зөвлөмж

Лабораторид бүтээгдэхүүн шинжлүүлэхдээ лабораторид дээж авах журмыг мөрдөх шаардлагатай. Энэ тухай мэдээлэлийг улсын байцаагч, лабораторийн ажилтан өгнө.
4. Сэрэмжлүүлэг Лабораторид бүтээгдэхүүн шинжлүүлэхдээ дээжийг зохих журмын дагуу зөв авах нь сорилтын үр дүнд шууд нөлөөлдөг.
5. Түгээмэл асуулт-бодитой хариулт

-       Лабораторид бүтээгдэхүүн шинжлүүлэхдээ   хаана, хэнд хандах вэ?

-   Дээж шинжлүүлэх тухай хүсэлтээ тухайн чиглэлийн улсын байцаагчид, лабораторид хандах